“Голден Вилл” хорооллын оршин суугчид хөөгдөх дээрээ тулжээ
“Голден Вилл” хорооллын оршин суугчид хөөгдөх дээрээ тулжээ
“Голден Вилл” хорооллын оршин суугчид байрандаа ороод удаагүй байгаа ч хөөгдөх дээрээ тулжээ. Учир нь тус банк “Зоос” банк болон БНСУ-ын “Хана” банкны давхар барьцаанд буйгаас ийм байдалд хүрээд байгаа аж.
Энэ хорооллыг улсын комисс 2008 оны арваннэгдүгээр сард ашиглалтад хүлээн авсан бөгөөд өдгөө тэнд 160 гаруй айл амьдарч байгаа юм байна. Тэд бүгд байрны төлбөр болох 100-220 мянган доллараа төлсөн аж. Мөнгөө төлсөн хойноо байрны ордераа авах гэтэл банкны барьцаанд тавьсан учраас гараж өгөх боломжгүй гэсэн хариу сонсчээ.
Түүнтэй зэрэгцээд “Зоос” банк ч дампуурч, барилгыг барьсан солонгос хүнд ч залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон юм байна. Шалгалтын явцад “Голден вилл” хотхоныг бариулсан БНСУ-ын иргэн Им Жүн Ү нь тус улсын “Хана” банкнаас зээл авч, түүнийгээ “Зоос” банкаар мөнгө нь дамжуулах гурвалсан гэрээ хийсэн байна.
URL: