Д.Дагвадорж: “Юун МАХН-аас нэр дэвших вэ? Би тийм балай юм хийхгүй”
Өнгөрсөн 3 сарын 1-нд Ж.Мөнхбатын бүтээл “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны кино нээлтээ хийсэн билээ.Энэ үеэр МАН-ын удирдлага, нэр бүхий гишүүд олноор ирсэн бөгөөд тэдний дунд нэгэн хүн тун содон харагдаж байв.Энэ нь Японы сумогийн их аварга Д.Дагвадорж юм.Киноны турш ихэд сэтгэл догдлонгуй суусаар гарч одсон түүний улс төрийн шинэ алхмын талаар хэвлэлд олонтаа гарах болсон.
Тодруулбал Н.Энхбаярын нам буюу МАХН-д элссэн. Тус намаас нэр дэвших нь тодорхой болсон, Өвөрхангай аймаг, Сонгино хайрхан дүүрэг хоёрын аль нэгэнд дэвшинэ гэх мэтчилэн хэвлэлээр бичиж буй.Харин Д.Дагвадорж киноны нээлтийн үеэр энэ тухай :”Юун МАХН-аас нэр дэвших вэ? Би тийм балай юм хийхгүй. Ер нь аль нэг намын батлах аваагүй байна. Харин Анхны долоогийнхоо үүсгэн байгуулсан Ардын Намыг бол дэмждэг” хэмээн өгүүлсэн юм.
С.Сарнай
URL: