Одоогоос 3000 гаруй жилийн өмнө Монголын эртний хүмүүс адууны шүдийг эмчилж байсан байж магадгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Адууны шүдийг эмчилж байсан анхны нотолгоо нь манай эриний өмнөх 1300-1700 оны хооронд оршин тогтнож байсан нүүдэлчдийн буган чулуу-хэрэгслүүрээс харагдаж байгаа ажээ. Түүнчлэн судлаачдын баг МЭӨ 1200 оны үед хамаарах 85 адууны үлдэгдлийг судалж үзэхэд монголчууд адууны шүд эмчилж байсныг нотлох олон нотолгоо олдсон байна. Адууны гавлын яс Монголын тал нутаг дахь булшнаас түгээмэл олддог.
МЭӨ 1150 онд адууны шүдийг хөрөөдөж авсан баримт олдсон бөгөөд энэ нь морин шүдний эмчилгээний дэлхийн хамгийн эртний нотолгоонд тооцогдож байна. Үүнээс гадна монголчууд адууны эхний шүдийг авч байсан шинж тэмдэг илэрчээ. Уг шүд нь ихэвчлэн адуу гурван нас хүрэхээс өмнө унадаг байжээ. Хэрэв унахгүй бол хазаар зүүх үед маш их өвдөж, уналга, ачилганд ашиглахад төвөгтэй байдаг байсан байж магадгүй шинж тэмдэг илэрсэн байна.
Судалгааны ахлах судлаач, ХБНГУ-ын Макс Планкийн Хүний түүхийн шинжлэх ухааны хүрээлэнгийн археологийн чиглэлийн докторын дараах судалгааны ажилтан Уильям Тейлорын хэлснээр адууны шүдийг эмчилж байсан нь тухайн бүс нутаг морь унах, мал маллахтай ойр байсантай шууд холбоотой байна. Төмөр амгай хэрэглэхээс өмнө Бугын чулуу-хэрэгслүүрийн соёлын хүмүүс олс, арьс, яс, модоор хийсэн амгайг ашигладаг байжээ.
МЭӨ 800 оны үед Монголд анх төмөр амгай гарч ирсэн байна. Энэ нь морьтонд морийг илүү нарийвчлалтай удирдахад нь тусалсан бөгөөд энэ нь морийг дайн тулаан болон холын зайн аялалд ашиглахад хүргэсэн байж магадгүй гэнэ. Энэ нээлтийг Монголын археологичдын тусламжтайгаар хийсэн бөгөөд тэдний зарим нь хөдөөний малчин айлын хүүхдүүд бөгөөд бага насандаа мал маллаж байсан талаар судалгаанд онцолжээ.
URL: