“Senzu” бэртэж, “The MongolZ” энэ оны эхний тэмцээнээ өнжихөөр болов

mongolz-810x500Цахим спортын “CS2″ төрлийн мэргэжлийн багуудын шинэ улирал эхлэхэд бэлэн боллоо. Энэ жилийн эхний тэмцээн нэгдүгээр сарын 23-ны өдөр Данийн Копенхаген хотноо эхэлнэ. 500 мянган ам.долларын шагналын сантай “Blast Bounty” тэмцээнд нийт 32 баг оролцоно. Сонирхолтой нь Бразилын “Imperial”-ийн эмэгтэй баг энэ удаад эрчүүдтэй өрсөлдөх аж.

Тэмцээний хувьд “Valve”-ийн дэлхийн чансааны эхний 32 баг уригдсан. Монголын “The MongolZ” баг энэхүү чансааны гуравдугаарт бичигдэж байгаа учир уригдсан боловч оролцохгүй. Учир нь багийн гишүүн М.Азбаяр буюу “Senzu” гараа гэмтээсэн гэнэ. Уг нь түүнийг орлож дасгалжуулагч Б.Эрдэнэдалай буюу “maaRaa”-г тоглоно гэх шуум байсан боловч тоглохооргүй болжээ.

“Blast Bounty” тэмцээнийн дүрэм нь чансаа доогуур багууд өрсөлдөгчөө амлаж, тоглоно. Хэрэв хожвол мөнгөн шагнал хүртэнэ. Харин хожигдвол хасагдана.

Бразилын “Imperial”-ийн эмэгтэй баг эхний шатандаа Украины хүчирхэг “NaVi”-г амлажээ.

“The MongolZ” багийг энэ жил маш олон тэмцээн хүлээж байгаа. Тэд энэ оны деюбтээ энэ сарын 29-нд эхлэх “IEM Katowice”-д хийх товтой.


URL: