Түймрийн улмаас Оскарт нэр дэвшигчдийг зарлах хугацаа хойшилжээ
АНУ-ын Калифорни мужид дэгдээд буй ойн түймрийн улмаас Оскарт нэр дэвшигчдийг зарлах хугацаа хоёр өдрөөр хойшилсон байна.
Тодруулбал нэр дэвшигчдийг энэ сарын 17-нд зарлах байсан бол 19-ний өдөр болгон хойшлуулжээ.
Ойн түймрийн улмаас гэр орноо алдсан хэд хэдэн алдартан байгаа бөгөөд тэдний дунд Оскарын шагнал гардуулах ёслолыг өмнө нь хөтөлж байсан Билли Кристал байгаа юм.
2025 оны Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 2-нд болох юм.
Одоогийн байдлаар түймрийн улмаас 5 хүн амиа алдаж, 150 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд буй. Тус хотын түүхэнд гарсан хамгийн өндөр хохиролтой түймэр болж байгааг эрх баригчид хэлж байна.
Эх сурвалж: ВВС
URL: