АНУ-ын ахлах сургуулийн сурагч багшийгаа буудаж хөнөөжээ
АНУ-ын Висконсин мужийн ахлах сургуулийн сурагч бусад руу гал нээж, багш болон ангийнхаа хүүхдийн аминд хүрчээ.
Түүнчлэн зургаан хүн шархадсан бөгөөд хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэв. Хэрэг үйлдсэн сурагч хэргийн газар амиа хорлосон байдалтай олдсон байна.
Бусад руу гал нээсэн сурагчийн ар гэрийнхэн мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа аж.
Албаныхан хэрэг үйлдсэн этгээдийн нас, хүйсийг ил зарлахаас татгалзсан ч CNN, Associated Press агентлагийн мэдээлснээр 17 настай охин хэрэг үйлдсэн гэжээ. Ийм төрлийн гэмт хэргийг эмэгтэй сурагч үйлдэх нь маш ховор байдаг.
Ерөнхийлөгч Жо Байден “Маш цочирдом, уучилшгүй хэрэг. Манай улсын сурагчид уншиж, бичиж сурах ёстой болохоос ширээн дор орж, өөрсдийгөө хамгаалах аргыг сурах ёсгүй” хэмээгээд Конгрессыг буу, зэвсгийн эсрэг хуулийг нэн даруй батлахыг уриалжээ.
2024 он гарсаар АНУ-д сургуулийн орчинд галт зэвсгийн 83 дахь удаагийн халдлага энэ болж байгааг CNN агентлаг мэдээлжээ. Энэ нь 2008 оноос хойш нэг жилд гарсан хамгийн олон халдлага аж.
Эх сурвалж: Reuters
URL: