Шинэ Зеландад нохдын уралдааныг хоригложээ

325916-11122024-1733896909-1279146280-Greyhound_RacingHeaderГрэйхаунд үүлдрийн нохдын уралдааны салбар сүүлийн жилүүдэд ихээхэн дэвшил гаргасан ч ноход бэртэж гэмтэх нь их байгаа тул амьтдын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах цаг нь болсон гэж Шинэ Зеландын уралдааны сайд Винстон Питерс мягмар гарагт мэдэгдэв.

Тэрбээр “Энэ бол хөнгөн хандах зүйл биш. Уралдааны нохдыг хамгаалахад чиглэсэн маш нухацтай шийдвэр юм” гэжээ.

Зургийн эх сурвалж: cagednw.co.uk

Зургийн эх сурвалж: cagednw.co.uk

Мягмар гарагт засгийн газар уралдааны нохойн аминд хүрэхээс сэргийлэх хууль санаачилсан бөгөөд уг хууль “яаралтай горимоор батлагдана” гэж Питерс, Шинэ Зеландын дэд ерөнхий сайдын хувиар мэдэгдээд нохойны уралдааныг цуцлах нэмэлт хууль тогтоомж өргөн барина гэж тэрээр нэмж дурдав.

Амьтдын эрхийн байгууллагууд уг шийдвэрт баяртай байгаагаа илэрхийлжээ

Сүүлийн 10 жилийн хугацаанд уг салбарт гурван удаагийн судалгаа хийхэд бүгд томоохон өөрчлөлт шаардлагатайг харуулжээ. Тодруулбал 2021 онд 232 уралдааны нохой үхэж, 900 нь гэмтэл авсан тухай орон нутгийн хэвлэл мэдээлэл мэдээлжээ.

Тэр жилд засгийн газар салбарыг “анхааралдаа авсан” ч үхэл, нохдын гэмтэл үргэлжилсээр байв. Амьтдын эрхийн “Safe” байгууллага хоёр жилийн хугацаанд 2,500 гаруй нохдын гэмтэл, 30 гаруй үхэл бүртгэсэн байна.

Гэхдээ энэ салбар 1,000 гаруй ажлын байрыг бий болгодог

Уг салбарыг хаахын төлөө олон жил тэмцсэн амьтдын эрхийн байгууллагууд мягмар гарагт гаргасан уг шийдвэрт баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Safe” үүнийг “амьтдын эрхийн төлөөх томоохон ялалт” хэмээн тодорхойлов. Шинэ Зеландын хамгийн эртний амьтны халамжийн байгууллага болох SPCA уг шийдвэрт маш баяртай байгаа бөгөөд нохойн уралдаан явуулдаг бусад орнуудыг үлгэр жишээ авахыг уриалжээ.

Харин Шинэ Зеландын нохойн уралдааны клубуудын холбоо болох “Greyhound Racing New Zealand” засгийн газрын шийдвэртэй санал нийлэхгүй байна.

“Нохойн уралдааны нийгэмлэг энэ зарлалд маш их цочирдож, олон хүн энэхүү шийдвэрээс үүсэх соёлын болон эдийн засгийн алдагдалд санаа зовж байна” гэж холбооны дарга Шон Ханнан хэлэв.

Грэйхаунд үүлдрийн нохойн уралдаан Шинэ Зеландын 1.3 тэрбум доллар (760 сая ам.доллар) үнэлгээтэй уралдааны салбарын 8.5 хувийг бүрдүүлж, 1,000 гаруй ажлын байрыг бий болгодог гэж мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: BBC


URL: