Агаарын бохирдол ихтэй үед ямар амны хаалт хэрэглэх вэ?
Агаарын бохирдол ихтэй үед иргэдийг N95 бүхий шүүлтүүртэй маск зүүж, эрсдэлээс сэргийлээрэй хэмээн НЭМҮТ-өөс зөвлөв. N95 бүхий тэмдэглэгээтэй шүүлтүүртэй маск нь 2,5 микрон болон түүнээс дээш хэмжээтэй бодисыг шүүх чадвар нь 95% байдаг.
Нийслэл хотод агаарын чанар ямар байгааг цаг тухайд нь мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу. Тухайлбал, одоо буюу 15 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн өндөр байна.
URL: