Хулгайн мөнгө ХУУДУУТАЙ
Жилийн 70 сая төгрөгийн үнэтэй сургуульд хүүхдүүдээ сургаж, өөрсдөө асар үнэтэй нисдэг тэрэг хөлсөлж, долоо хоног бүр өдрийн 500 мянгаас нэг сая төгрөгийн үнэ төлөн Тэрэлжид болон бусад амралт, зочид буудлуудад хэд хоногоор тухлаад байгаа хүмүүсийн энэ мөнгө өөрсдийнх нь хөдөлмөрлөж олсон мөнгө яавч биш.
Хөдөлмөрлөж олсон мөнгө ийм их байсан ч энэ зардлуудыг гаргахгүй. Хөлс шингэсэн хөрөнгө хүндтэй бас хамаагүй үрдэггүй юм. Хулгайн мөнгө хуудуутай. Хожигчийн ард хорин дагуултай. Хомхойг дар. Хохиролыг барагдуулах мөчлөг эрхшээж байна шүү.
Мөнгө ууршихгүй. Мөрөө үлдээнэ. Мөшгин мөрдөхөд тодорно. Хар мөнгө хагдарна. Хар толгойд хүрнэ. Улсаа тоносон хүмүүс ундарна гэж үгүй. Ухсан нүхэндээ бүдэрнэ. Улмаар улдана. Улалзах цаг ирнэ.
Н.Дуламсүрэн
https://news.zindaa.mn/4zdt
URL: