БНСУ-д электрон тамхины хэрэглээг ХЯЗГААРЛАНА

23c44eb4-9079-412c-adc2-7355ad3664cfӨмнөд Солонгосын Засгийн газар болон хууль тогтоогчид электрон тамхины хэрэглээг хязгаарлах тухай хуулиндаа тусгахаар ажиллаж эхэлжээ. Эрх баригч намын зүгээс Эрүүл мэндийн яамнаас авсан тайланд электрон тамхи нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд олон төрлийн сөрөг нөлөө үзүүлж буй тухай дурдсан болохыг анхааруулан тамхины тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаарджээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан тайланд дурдагдсан зарим судалгаанд электрон тамхинд агуулагддаг донтуулагч бодис нь героин болон кокаин шиг донтолт үүсгэдэг байна. Тус улсын тамхины тухай хуульд тамхийг зөвхөн ургамлын навчаар хийгдсэн бүтээгдэхүүн хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд электрон тамхи нь энэхүү хуульд хамаарагдахгүй болох нь уг төрлийн бизнес цэцэглэхэд хүргэжээ. Учир нь нэг хайрцаг янжуур тамхины үнийн дүнгийн 74 орчим хувийг татвар, хураамж эзэлдэг бол электрон тамхинаас авах татвар, хураамж харьцангуй бага байдаг байна. Тиймээс тус улсын тамхины тухай хуулийн цоорхойг нөхөх зорилгоор сүүлийн саруудад 10 гаруй хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан байна.

АНУ-ын Уушги судлалын хүрээлэнгийн мэдээлснээр синтетик байдлаар электрон тамхинд ордог никотин нь никотин хэлбэрээрээ оршдог бөгөөд уг бодис нь тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул өсвөр насныханд нэн хортой гэжээ.


URL: