Израил, Хезболла бүлэглэлийн хооронд гал зогсоох гэрээг баталлаа
Израил болон Хезболла бүлэглэлийн хооронд гал зогсоох гэрээг талууд баталж, лхагва гаргаас уг гэрээ хэрэгжихээр болж буйг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.
Израилын Аюулгүй байдлын танхимаас 10-1-ийн саналаар гэрээг баталсны дараа Жо Байден Израилын Ерөнхий сайд Бенжамин Ньетаньяху болон Ливаны Ерөнхий сайд Нажиб Микатитай ярилцсанаа мэдэгдсэн байна.
Улмаар орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө 4 цагт талууд галаа зогсооно гэв. Энэ гэрээ нь түр хугацааны бус, талуудын мөргөлдөөнийг бүрмөсөн зогсоох зорилготойг тэрбээр онцолсон.
Хезболла бүлэглэл Израилтай хиллэдэг хэсэгт орших газар нутгийг хяналтдаа авсан бөгөөд тус газарт Хезболлагийн байгууламжийг бариулахгүйн тулд Израилын тал 60 өдрийн дотор цэргүүдээ татаж авах аж.
Гал зогсоох гэрээг хүчин төгөлдөр болгох яриа хэлэлцээ үргэлжилж байхад ч талууд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байв.
Тухайлбал Израилын талаас Ливаны нийслэл Бейрутад агаараас довтолж, мягмар гаргийн шөнө Хезболла бүлэглэл Израил руу нисгэгчгүй онгоц буюу дрон харвасан юм.
Эх сурвалж: Reuters
URL: