АНУ Хонконгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй гэжээ

1732503372e6bca1f0a0fe42fe9709dfc3353b880e (1)11-р сарын 22-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийв. “Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч 11-р сарын 19-ний өдөр мэдэгдэл гарган, “Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль”-ийг хэрэгжүүлэгч Хонконгийн албаны хүмүүст визний шинэ хязгаарлалт тавих болно гэжээ. Энэ талаар Хятад улс ямар тайлбар хийх вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Линь Жянь хариулахдаа: “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн олон төрлийн үйл ажиллагааг хуулийн дагуу шийтгэхийг Хятадын төв Засгийн газар тууштай дэмжиж байна. Америк холбогдох шүүхийн хэргээр шалтаг болгож, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, Хонконгийн хуулийн засаглалыг эвдэхийг эрс эсэргүүцнэ. Америк нь Хятадын бүрэн эрхт байдал, Хонконгийн хуулийн засаглалыг чин сэтгэлээсээ хүндэтгэж, олон улсын хуулийн зарчим, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримтлах ёстой. Хонконгийн үйл хэрэгт ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс оролцох ёсгүй. Америк хэрэв энэ талаар өөрийнхөө баримтлаад байх юм бол Хятад улс эрс шийдэмгий хариу барих болно” гэжээ.


URL: