Би эх хүнийхээ хувьд хөлөө хүртэл явна, ХҮҮГИЙНХЭЭ ӨӨД БОЛСОН ХЭРГИЙГ үнэн мөнөөр нь шийдүүлнэ

26G6vaveKo3J96PM3HRg (1)Өнгөрөгч сард буюу 2024.10.28-ны өдөр 16 цаг 03 минутад “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өдөр өнжүүлэхэд 1 нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан”  гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн газарт иржээ.

Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ба өнөөдөр талийгаач хүүгийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Элэг бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай байсан тул зүрх нь хаагдсан гэсэн шүүх эмчилгээний дүгнэлт гарчээ. Хатгаатай байсан хүүхэд бусад эд эрхтэнд нь үрэвсэж амиа алдсан гэсэн дүгнэлт гарчээ.

Би эх хүнийхээ хувьд хүрэх газраа хүртэл явна, хүүгийнхээ өөд болсон хэргийг үнэн мөнөөр нь шийдүүлэх болно.

Миний хүү ямар ч хууч өвчинтэй байгаагүй, эрүүл байсан. Ханиадтай байсан ч эдгээд эргээд цэцэрлэгтээ явсан. Шүүх эмчилгээ хийсэн задлангийн эмч Болормаа яагаад ийм дүгнэлт гаргав, би үүнийг гаднын нөлөөтэй гэж бодож байна.

Өглөө эрт 7 цагт хүүгээ хүргэж өгөхөд багшдаа тэврүүлээд орсон хүүхэд өдөр нь өөд болсон гэхэд нь надад маш аймшигтай санагдаж байна. Би эх хүнийхээ хувьд хүрэх газраа хүртэл явна, хүүгийнхээ өөд болсон хэргийг үнэн мөнөөр нь шийдүүлэх болно.

Би эргээд ажилдаа орох хэрэгтэй болоход ойр байсан өдөр өнжүүлэх, цэцэрлэг хайсан. Анх гэр цэцэрлэг гэж бодсон, камер байхгүй. Энэ бүгдийг шалгаагаагүй, гэрээ хийгээгүй бидний буруу нь үнэн.

Хоолоо идэж байхдаа унтсан байхаар нь өлгийдөөд тавьсан гэж багш нь мэдүүлж байгаа. Яагаад амьсгалыг нь шалгаж болоогүй юм бэ” хэмээн талийгаач хүүгийн ээж ярилаа.


URL: