Шүүхийн инноваци, цахимжуулалтын хорооны дүрэм, ажиллах журмыг баталлаа

Шүүхийн инноваци, цахимжуулалтын хорооны ээлжит хурал өчигдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж “Шүүхийн инноваци, цахимжуулалтын хорооны дүрэм, ажиллах журам”-ыг хэлэлцэж батлав.

       Мөн тус хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон ба “Шүүхийн инноваци, цахимжуулалтын хороо”-ны Удирдах зөвлөлд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Даваадорж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн нар олонхийн санал авч сонгогдов.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав Шүүхийн инноваци, цахимжуулалтын хорооны гишүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүхийн цахимжилтын талаарх туршлагыг хуваалцаж санал солилцлоо.


URL: