Кофены нийлүүлэлт сэргэж эхэлжээ

coffee machine2023 оны аравдугаар сараас 2024 оны есдүгээр сарын /улирал/ хооронд дэлхийн кофены экспорт 11.7 хувиар нэмэгдэж, 137.27 сая шуудай /60 кг/-д хүрчээ. Харьцуулахад өмнөх 2022/23 улиралд кофены нийлүүлэлт 122.92 сая шуудай байжээ.

Өнгөрсөн 12 сарын хугацаанд арабика сортын кофены экспорт 84.68 сая шуудайд хүрсэн бол мөн хугацаанд нийт 52.6 сая шуудай робуста сортын кофег дэлхийн зах зээлд нийлүүлсэн байна. Өмнөд Америк дэлхийн кофены хамгийн том нийлүүлэгч гэсэн статусаа хадгалсаар байна.

Өнгөрсөн улиралд тус бүс нутаг кофены нийлүүлэлтээ 30.7 хувиар нэмэгдүүлж, нийт 66.13 сая шуудай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлсэн байна. Үүнээс Бразил улс дангаараа 49.03 сая шуудай кофе үйлдвэрлэжээ. Африк кофены экспортоо 17.3 хувиар нэмэгдүүлж, 16.02 сая шуудайд хүргэсэн бол Ази, Номхон далайн орнуудын кофены нийлүүлэлт эсрэгээр 6.7 хувиар буурчээ.

Өнгөрсөн улиралд дэлхийн кофены экспорт зургаан хувиар буурч, 1990-ээд оноос хойш анх удаа доод хэмжээнд хүрч байв.


URL: