Лу.Гантөмөр С.Эрдэнэ шиг өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй

84d902152b808228302a2d4eddb0f91a2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, улмаар АН-ын даргаар бүртгүүлэх гурван өргөдлийг авч хэлэлцээд Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн юм.

Лу.Гантөмөр намаа удирдан, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон боловч АН ялагдсан билээ. Гэвч Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай хамтран Засгийн Газар байгуулсан бөгөөд АН-ын дарга Лу.Гантөмөрийг Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар томилсон юм.

Хамтарсан Засгийн Газар байгуулах тохироог МАН, АН, ХҮН намын удирдлагууд 2013 оны 10-р сард ХБНГУ-д ажиллах үеэрээ урьдчилан хийсэн тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг бөгөөд иймээс ч Ардчилсан Нам УИХ-ын 2024 оны сонгуульд ялах бүрэн боломж байсаар байхад Лу.Гантөмөр сонгуулийн сурталчилгаа, зохион байгуулалтыг маш муу хийж, намаа албаар ялагдуулсан гэж тус намын цөөнгүй гишүүд дүгнэдэг.

АН-ын дүрмээр бол Лу.Гантөмөр аль хэдийн намын даргаасаа огцрох ёстой ч энэ асуудал мөддөө шийдэгдэхгүй нь бололтой.

Яагаад гэвэл МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайд, АН-ын дарга Лу.Гантөмөрт: “Намын даргын албан тушаалаа яасан ч өгч болохгүй” гэж ятгах, шахахын завсар өгүүлдэг гэнэ.

Үүнийхээ шалтгааныг албан ёсоор тайлбарлахдаа хамтарсан Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чи өөрөө л намаа зангидаж, удирдахаас өөр арга байхгүй гэдэг гэх боловч үүний цаана АН-ыг улам сулруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн зохион байгуулалтад МАН-ынхан өөрсдөө оролцож, захиалгын, тоглоомын нэр дэвшигч дэвшүүлэх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.

Тэр бүү хэл Лу.Гантөмөр ч өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийг дуустал намын даргаараа ажиллах сонирхолтой байгаа гэнэ.

Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө нэр дэвшин, МАН-ын нэр дэвшигчийн “амны бөх”, “зөөлөн боорцог” болж унаж өгч байсан шиг Лу.Гантөмөр ч өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй юм.

Э.Мягмар

sonin.mn


URL: