Путин АНУ-ын шинэ ерөнхийлөгчийг жинхэнэ эр хүн гэв

w850-2-810x500ОХУ-ын ерөнхийлөгч Путин Пүрэв гаригт Сочи хотноо Валдай хэлэлцүүлэгт оролцохдоо АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Дональд Трампад баяр хүргэв. Мөн Орос улс Трамптай хэлэлцээ хийхэд бэлэн гэжээ.

Трампийн сонгуулийн кампанит ажлын үеэр буутай этгээд түүний аминд халдахыг завдсан билээ. Энэ тухай Путин дурсаад, Трампийг жинхэнэ эр хүн шиг байсан гэж магтжээ. “Миний бодлоор тэр жинхэнэ эр хүн шиг загнасан. Би энэ завшааныг ашиглаад түүнд баяр хүргэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үймээн самуунтай кампанит ажлын үеэр Трампийг бүх талаас нь л хэмлэсэн. Гэхдээ Орос, Украины харилцааны талаар түүний хэлсэн үгэнд анхаарал хандуулах ёстой” гэж Путин хэлжээ.

Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол Украин дахь дайныг 24 цагийн дотор л зогсооно гэж амласан билээ. Энэ амлалтын талаар Путин хэлэхдээ “Одоо юу болох талаар надад мэдэх юм алга. Ямар ч сэжүүр алга” гэжээ. Ямартай ч Путин түүний хэлсэн үгийг санаж байгаа гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Пүрэв гаригт онцолжээ.

Камала Харрис нэгэнтээ “Путин өдрийн зоогондоо Путиныг идчих биз” гэж хэлсэн удаатай. Энэ талаар асуухад Песков инээгээд “Путин хүн иддэггүй” гэжээ.

Энх тайвныг тогтоохын тулд Украин төвийг сахьсан байх ёстой гэж Путин үзэж байна. “Украины хил Оросын эзэмшлийн нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийн хүсэлд нийцэх ёстой. Төвийг сахихгүй бол Орос, Украины хооронд ямар нэгэн сайн хөршийн харилцаа байна гэж төсөөлөхөд бэрх. ОХУ төвийг сахих үндсэн дээр Зөвлөлтийн дараах Украины хилийг хүлээн зөвшөөрч байсан” гэж тэр хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY


URL: