“Хойд Солонгос дахин цэрэг илгээнэ”
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Унгарын нийслэл Будапешт хотод болсон хэвлэлийн бага хурал дээр үг хэлэв. Тэрбээр Оросын талд тулалдаж буй Хойд Солонгосын цэргүүд их хэмжээний хохирол амсаж байгаа талаар ярьжээ.
Зеленский хэлэхдээ “Хойд Солонгосын 11 мянга гаруй цэрэг Курск мужийн хил дамнасан халдлагад оролцож байна. Тус улсын цэргүүд их хэмжээний хохирол амссан болохыг бид мэднэ. Мөн Хойд Солонгос дахин цэрэг илгээх мэдээлэл ирсэн тул бид хатуу арга хэмжээ авах ёстой. Бид хүчтэй шийдвэр гаргах ёстой байна” гэжээ. Мөн тус улсад хатуу арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Энэ үеэр, ерөнхийлөгч Путин Хойд Солонгостой хамтарч цэргийн сургуулилт хийх санал гаргасан байна. Тэрбээр өмнөд хэсгийн Сочи хотод болж буй олон улсын харилцааны асуудлаарх бага хурлын үеэр хамтарсан сургуулилт хийх таатай боломжууд байгааг онцолсон юм. Түүнчлэн, өнгөрсөн зургадугаар сард Орос болон Хойд Солонгосын байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрийг дурдаж, дайны үед нэгэндээ цэргийн тусламж үзүүлэх амлалт өгснийг дурджээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK
URL: