Дэлхийн агаарын чанарыг хянадаг IQAir-ийн мэдээлснээр Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын чанарын индекс 200-аас дээш буюу “эрүүл бус” гэсэн ангилалд багтаж байсан ч даваа гарагийн өглөө ойролцоогоор 250 болж өссөн байна. Энэтхэгийн хилээс ойролцоогоор 25 километрийн зайд орших Пакистаны Лахор хотод даваа гарагт агаарын чанар “аюултай” 500-аас давж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл агаарын талаарх зөвлөмжөөс бараг 65 дахин их буюу дэлхийн хамгийн бохирдолтой хот болжээ.
Тариаланчид хөдөө аж ахуйн хог хаягдлыг шатааж, нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд, замын хөдөлгөөн, өвлийн салхигүй өдрүүдээс болж шар манан бүрхэж, өвлийн утааны улирал ойртож, бүс нутгийн агаарын чанар улам дордох төлөвтэй байна. Хиндучуудын гэрлийн баяр болох Дивалигаар салют хэрэглэхийг хориглосон ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Энэтхэгийн Засгийн газар 2019 онд үндэсний хэмжээнд “Цэвэр агаар” хөтөлбөрөө эхлүүлж, 2026 он гэхэд агаар бохирдуулагчийн тоосонцрын агууламжийг 40 бууруулах стратеги 24 мужийн холбооны нутаг дэвсгэрийг хамарсан. Энэхүү арга хэмжээнд нүүрсэнд суурилсан эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг багтаж буй.
Албаныхан Энэтхэгийн нийслэлд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд зам дээр ус цацаж, зохиомол хур тунадас оруулах ажлыг эхлүүлсэн ч мэргэжилтнүүд эдгээр нь үндсэн асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг онцолж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд шинжээчид Энэтхэгт бохирдолтой тэмцэх улс төрийн хүсэл зориг байгаа эсэхэд эргэлзэж байсан.
URL: