Согтуурсан үедээ автомашин жолоодож, ноцтой осол гаргасны улмаас 63 настай эмэгтэйн амиа алдсан хэргийг ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна

Screenshot 2024-11-04 120322Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ноцтой осол гаргасны улмаас 63 настай эмэгтэй нас барсан хэрэг энэ сарын 01-ний /2024.11.01/ өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал,  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн эцэс 230 дугаар цэцэрлэгийн урд замд энэ оны арваннэгдүгээр сарын 01-ний оройн 17 цаг 05 минутын орчимд С нь Toyota Prius-30 маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан Toyota Prius маркийн хоёр автомашиныг мөргөж улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч Б /63 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэл нь хохирол учруулсан байдаг.

Тэгвэл хохирогч Б нь 103 түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн байна.

Тoyota Prius маркийн автомашины жолооч С /38нас, эр/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байгаа юм.


URL: