Ж.Батсуурь: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөгт хүргэнэ

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөгт хүргэхийг ХББОС-ын сайд Ж.Батсуурь “Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форумын үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Тус эх үүсвэрийг жил бүр үе шаттай нэмж, 2028 он гэхэд 60 мянган өрхийг зээлд хамруулна.

Ингэхдээ зээлийн 50-аас дээш хувийг орон нутагт олгох, ирэх 4 жилд 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа.

Монголын Ногоон санхүүгийн корпорацитай хамтран олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох, дэд бүтцээ бүрэн шийдсэн өрхөд төрөөс 30 хүрэлх сая төгрөгийн дэмжлэх үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэлээ.

 

ХББОСЯ, Дэлхийн банк, ГБХНХЯ хамтран зохион байгуулсан тус цорумын үеэр манай улсад тохирсон орон сууцны олон талт шийдлүүдийг судлах, гэр хорооллыг дахин төлөвлөх, ногоон болон гамшигт тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууцны загвах, орон сууцны санхүүжилтийг тогтвортой, хүртээмжтэй, үр дүнтэй байдлыг үргэлжлүүлэх, эдгээртэй холбоотой гадаад орны сайн туршлага зэргийг хэлэлцсэн юм. Тухайлбал, Монгол Улсын орон сууцны бодлогын өнөөгийн байдал, шийдлийг үнэлэх нь” хэлэлцүүлгийн үеэр Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан, “Барилгын үнэ өсгөдөг хамгийн том хүчин зүйл нь газартай холбоотой авлигал гэдийг бүгд мэднэ. Барилга эхлүүлэх, галын зөвшөөрөл авахад л 3-5 сар болдог. Хамгийн түрүүнд суурь асуудлаа цэгцэлж, рэформ хийх шаардлагатай байна” хэмээв.

 

ХББОСЯ-ны Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд “Манай орны цаг агаарын онцлогоос хамаараад барилга барих хугацаа богино. Барилгын зөвшөөрөл олгохтой холбоотой цаг хугацаа алдах асуудал бий. Барилгын зөвшөөрлүүдийг цахимжуулах, даатгалд суурилсан бизнесийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа. Бусад оронд даатгалын компани маш том хөндлөнгийн хяналтын үүрэг гүйцэтгэдэг. Барилгын үйл явцтай холбоотой зөвшөөрлүүдийг өгөхөд хүний оролцоог багасгах нөхцөл бүрдүүлсэн нэгдсэн цахим систем хөгжүүлээд явж байгаа”-г тэмдэглэлээ.

 

УИХ-ын намрын чуулганаар Барилгын болон Хот байгуулалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай зэрэг Барилгын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, өргөн барьж, батлуулахыг зорьж байгаа аж. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жилд 600 орчим тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмж зарцуулахаар тусгажээ.


URL: