Нобелын шагналт Хан Ганы “Цагаан хоолтон” номыг сургуулиудын номын сангаас хасчээ

fea-han-kang-the-vegetarian-nobel-prize-in-literature_v3

2024 оны Нобелын шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” номыг БНСУ-ын сургуулийн номын сангаас хасчээ.

Тодруулбал, Өнгөрсөн жил Кёнги мужийн бага, дунд, ахлах сургуулийн 2500 орчим номын сангаас 2528 ном зохиолыг хасчээ. Үүний дотор “Цагаан хоолтон” зохиол багтсан байна. Хан Ганы номоос гадна Нобелийн шагналт зохиолч Хосе Сарамагогийн “Сохор”, Германы Шинжлэх ухааны оны шилдэг номын шагналыг хүртсэн Майкл Ройзений “Чи: Эзэмшигчийн гарын авлага”, “Times Educational Supplement” сэтгүүлээс мэдээллийн чанартай оны шилдэг номын шагналыг хүртсэн Сюзан Мередитийн “Надад юу тохиолдоод байна?” зэрэг бүтээл багтжээ. Сүүлийн хоёр ном нь хүний ​​бие махбодь, өсвөр насныхны бэлгийн боловсролын тухай юм.

Кёнги мужийн Боловсролын газраас сургуулиудад секстэй холбоотой номыг уншуулахгүй гэж зөвлөсөн санамж бичгийг илгээсний дараа ийм арга хэмжээ авчээ.

Харин “Цагаан хоолтон” номыг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Хэвлэлийн үйлдвэрлэлийг дэмжих агентлагаас залуучуудад хор хөнөөлтэй гэж үзсэн байна.

Ээжүүдийн цахим бүлгэмд энэ талаар хэлэлцүүлэг өрнөжээ. ”Цагаан хоолтон” ном хүүхдүүдийн заавал унших номын жагсаалтад багтсан учир бэлгийн харилцааны тухай ийм дүрслэл уншуулмааргүй байна гэж ээжүүд ярилцжээ. Тиймээс сургуульд албан ёсоор гомдол гаргана” гэжээ.

Эх сурвалж: Asia News Network

Б.НОМТ


URL: