Солонгост нэгэн зэрэг олон нохойг хөтлөн зугаалуулсан шинэ дээд амжилт тогтоогдов

МЭСНЭЭС АВРАГДАГЧИД Солонгост  нэгэн зэрэг олон нохойг хөтлөн зугаалуулсан  шинэ дээд амжилт тогтоогдовКанадын Митчелл Руди гэдэг хүн  нэгэн зэрэг 38 нохойг зугаалуулан  дэлхийн дээд амжилт тогтоов.  Тэд бүгд хүзүүч дор  канад эрийн хамт  нэг км замыг  тайван  яваж өнгөрөөв. Энэ дээд амжилтад оролцсон нохойнууд  Солонгосын нэгэн нохойн фермийнх ба одоо  эзэн болох хүмүүсээ хүлээж буй амьтад гэнэ.
Митчелл 36 нохойг зугаалуулсан өмнөх дээд амжилтыг эвдсэн оролдлогоо  Өмнөд Солонгосын ноходыг аврах  KK9R албаныхны хамт Квесан хотод хийжээ. Дээд амжилт тогтоох нь гол зорилго биш  эдгээр  амьтан тэжээх газрын нохойнуудад анхаарал  хандуулах нь чухал байв.

«Эдгээр нохойнуудыг KK9R отряд болон бусад байгууллагууд  нохойн мах бэлтгэх  районуудаас аварчээ. Эдгээр гайхамшигтай амьтад  сайн гэр орон эзэдтэй болох ёстой ба тэдэн бага ч сайхан сэтгэл, хайр хэрэгтэй».
Митчелл Руди Өмнөд Солонгосын нохойн эрхийн төлөө тэмцэгч
Гэхдээ эдгээр аврагдсан нохдын талаар олон янзын  элдэв муу яриа ихтэй учир  тэднийг гэртээ авахаар хүмүүс яарахгүй байна. Тиймээс сайн дурынхан тэднийг олон хүнд үзүүлж харуулахыг эрмэлзэж байна.

Энэ жилийн нэгдүгээр сард  нохойн махыг хүнсэндээ хэрэглэхийг  хориглосон түүхэн хууль  батлагдан хэрэгжиж эхэлсэн юм.  Нийтдээ 1,5 сая нохойтой 3500 компани, 3000 ресторан үүний эсрэг байсан ч  хууль батлагдсан юм. Олон нийтийн санад асуулгаар  тус орны ихэнх оршин суугчид  нохойн махнаас  аль эрт  татгалзсан гээд уг хуулийн төлөө байлаа. Өмнөд солонгосын хуулийг нохой хүний нөхөр гэдэг олон орнууд дэмжсэн  юм.
KK9R  байгууллагынхан өмнө нь  Солонгос даяар  тэнүүлч нохдыг цуглуулан тэдэнд эзэн хайж иржээ. Нохойнуудыг голчлон Нью-Йорк, Бостон, Лос-Анжелес зэргийн америкийн хотуудад  шинэ эзэдэд нь хүргүүлж байжээ.
Өөрийн хувилбар
Уг байгууллагад  богино хугацаанд  аль болох олон нохойг эзэнтэй болгохын тулд  дэлхийн дээд амжилт тогтоон сурталчлахаар шийджээ. Муугүй санаа.  Энэ материал гарч байх  зуур тэр 38 нохдын 10 нь  шинэ гэр оронтой болсон гэж Гиннессийн дээд амжилтын номны сайтад бичсэн байв.

Эх сурвалж: www.gazeta.ru


URL: