Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг хахууль авч байхад нь АТГ-ын алба хаагчид үйлдэл дээрээ нь баривчилсан талаарх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд цацагдсан. Тодруулбал, Н.Одончимэг нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын тендертэй холбоотойгоор 55 сая төгрөгийн хахууль авч байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан аж.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “АТГ-аас Н.Одончимэгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийж, 400 орчим сая төгрөгийг хураан авч, түүнийг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон нь үнэн. Хэрэг хяналт шалгалтын ажиллагаа эхэлж байгаа болохоор Прокурорын зөвшөөрөлгүйгээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Н.Одончимэг нь дөрвөн жилийн өмнө буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга байхдаа мөн 16 тэрбум төгрөгийн 5 хувийг авсан гэх хэрэгт холбогдож байсан аж.
URL: