Галт зэвсгээр хэвлий тус газарт нь буудаж нэгнийгээ гэмтээжээ

4c0baa8a5675e9b442a4a19ddba69885Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага өчигдөр буюу /2024.10.15/-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 34 настай эрэгтэй Э нь 50 настай эрэгтэй Э-гийн хамт архидан согтуурсан үедээ маргалдаж галт зэвсгээр 1 удаа хэвлийн тус газарт буудаж, гэмтээсэн хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд иргэн Та ганцхан хором тэвчиж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна


URL: