Олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлагаа хуваалцлаа

Олон улсын стандартын академи, “ISO” клуб хамтран зохион байгуулсан “Олон улсын комплайнсын стандарт” танилцуулах арга хэмжээнд “МИК ОССК” ХХК-ийн Хянан нийцүүлэлтийн газрын нийцэл хариуцсан мэргэжилтэн  Н.Болор-Эрдэнэ оролцож “ISO37301 стандартыг нэвтрүүлсэн туршлага, үр дүн” сэдвээр өөрийн компанид нэвтрүүлсэн туршлага, үе шатууд, ач холбогдлын тухай илтгэл тавьж танилцууллаа.

Тус арга хэмжээнд банк санхүү, уул уурхай, стандартын байгууллага, төрийн байгууллагын төлөөлөл бүхий 30 гаруй хүн оролцсон юм.

Танилцуулсан илтгэлүүд:

  • “ISO 37301 стандартын стандартын хэрэгцээ шаардлага” – Нийцлийн менежментийн тогтолцооны сургагч багш, зөвлөх С.Бүүвэйхүү,
  • “ISO37301 стандартыг нэвтрүүлсэн туршлага, үр дүн” – “МИК ОССК” ХХК-ийн ХНГ-ын мэргэжилтэн Н.Болор-Эрдэнэ
  • “Байгаль орчны нийцлийн анхаарах асуудлууд” – Менежментийн тогтолцооны зөвлөх Д.Гансүх

“ХАБЭА-н хуулийн нийцлийн анхаарах асуудлууд” – Менежментийн тогтолцооны зөвлөх Д.Бат-Отгон


URL: