Ууттай тарваганд хийсэн шинжилгээний хариу 48-72 цагийн дараа гарна

-24092015-1443064689-955201748-tarvaga_ustgalӨнөөдөр буюу 10.08-ны өдөр “Блью Скай” зочид буудлын 2 дугаар давхрын ариун цэврийн өрөөнөөс ууттай тарвага олдсон гэсэн дуудлага мэдээлэл ЗӨСҮТ-ийн утсанд ирж, тус мэдээллийг өгсөн иргэн өөрөө халуурсан зовуурьтай байна гэжээ.

Дуудлагаар ЗӨСҮТ-ийн баг очиж тарваганы махыг авч, шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа ба 48-72 цагийн дараа хариу гарна.

Мөн СБД-ийн Эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн хамтарсан бүрэлдэхүүн баг тархвар зүйн тандалт судалгааны мэдээлэл цуглуулахаар ажиллаж байгаа аж.

ЗӨСҮТ-ээс зөвлөмжийн дагуу тухайн өрөөг ариутгаад хөл хорио тавих шаардлагагүй гэж үзжээ. Одоогоор тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд үйлчлүүлсэн болон ажилтнууд тарваган тахлын эрсдэлгүй болохыг мэдэгдэж байна хэмээн ЗӨСҮТ-өөс мэдэгдэл гаргажээ. Тухайн дуудлагыг анх өгсөн иргэнийг олж тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа гэв.


URL: