Жилд хүнд чип суулгах 50-100 мянган мэс ажилбар хийгддэг
Хүний арьсан доор суулгах чипийн дэлхийн зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд 2.5 тэрбум ам.доллароос давна гэсэн судалгаа гарчээ.
Дэлхийн улс орнуудад энэхүү салбарын зохицуулалтууд өөр өөр байдаг ба АНУ-д гэхэд цөөн хэдэн мужид хүнд өөрийнх нь зөвшөөрөлгүй чип суулгахыг албан ёсоор хориглосон байдаг байна. “Boston Consulting Group” компанийн өөдрөг үнэлгээгээр, хүнд зориулсан чипийн зах зээлийн эргэлт 1.5-1.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Ойрын таван жилд борлуулалтын хэмжээ 6-7 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхий дахинд жилд 50-100 мянган чип суулгах мэс ажилбар хийгддэг бөгөөд дундаж өртөг нь 150 ам.доллар байдаг аж.
URL: