Хятадын хямд барааны эсрэг АНУ хатуу арга хэмжээ авах боллоо

R-10-810x500АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадын хямд бараанд хатуу арга хэмжээ авна гэдгээ Баасан гаригт /2024.09.13/ мэдэгдсэн байдаг.

Учир нь хямд, чанаргүй, бөөний бараа нь Америкийн үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийг хохироож байна гэж үзсэн бөгөөд эхний ээлжид Хятадаас импортын барааг оруулж ирдэг цахим худалдааны платформуудад хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.

Үнэ багатай цахим худалдааны бүтээгдэхүүнүүд АНУ-д түгээмэл болж байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр “де минимис” гэж нэрлэгддэг тусгай чөлөөлөлтийг шаардсан тээвэрлэлтийн тоо сүүлийн арван жилд 140 саяас нэг тэрбум гаруй болтлоо өссөн байна.

Учир нь тусгай чөлөөлөлтийн дагуу 800 ам.доллароос бага үнэ бүхий барааг АНУ-д татваргүй, шалгалтгүйгээр оруулж болдог аж.

Зарим хууль тогтоогчид Хятадын импортын бараанд татвар ногдохгүй байгааг эрс буруутгаж, шалгалтгүй оруулах нь хар тамхи гэх мэт хууль бус зүйлс нууцаар орж ирж байж болзошгүй гэжээ. Мөн үүнийг хуулийн цоорхой гэж нэрлэж байгаа тул хатуу арга хэмжээ авах шаардлагатайг дэмжиж байгаа юм.

Жо Байдены засаг захиргаа үүнд хяналт тавих үүднээс гадаадын худалдагчдаас тээвэрлэлтийн талаархи нэмэлт мэдээллийг задруулахыг шаардана. Мөн 301-р хэсэг гэж нэрлэгддэг тарифын ангилалд хамаарах “de minimis”-ийг чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болно.

Эх сурвалж: BBC


URL: