Зимбабве улс ган гачигт нэрвэгдсэн иргэдээ тэжээхийн тулд 200 заан нядална

ffef95d1d0d6b10067cd7dd5b2048cf3f4fa6331Зимбабве улсын эрх баригчид сүүлийн 40 жилд тохиогоогүй ган гачгийн улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдээ хүнсээр хангахын тулд 200 заан нядлахаар төлөвлөж байна.

Эль-Нино цаг уурын үзэгдлийн нөлөөгөөр өмнөд Африкт ургац хомсдож, 68 сая хүн хүнсний дутагдалд ороод буй.

1988 оноос хойш анх удаа явагдаж буй зааны нядалгаа Хванге, Мбире, Тшолотшо болон Чиредзи мужуудад явагдах юм. Энэ нь хөрш Намиби улс өнгөрсөн сард 83 зааныг нядлаж, махыг нь ган гачгийн улмаас хохирсон хүмүүст тараасны дараа хийгдэж байна. Өмнөд Африкийн Зимбабве, Замби, Ботсвана, Ангол, Намиби зэрэг таван улсыг хамарсан хамгаалалтын бүсэд 200,000 гаруй заан амьдардаг бөгөөд тус бүс нутаг нь дэлхийн хамгийн том зааны суурьшлын бүсэд тооцогддог ажээ.

Зимбабве улсын байгалийн тусгай хамгаалалттай газар нь 55 000 зааныг тэжээж чадахуйц нөөцтэй ч зааны тоо толгой 84 000-д хүрчээ.


URL: