Израилын агаарын цохилтоор Ливанд 500 орчим хүн амь үрэгджээ

323105-24092024-1727137086-479940001-2024-09-23T094723Z_1082782154_RC296AAO41Z6_RTRMADP_3_ISRAEL-PALESTINIANS-LEBANON-1727086720Ливан улс дахь Хезболла бүлэглэлийг онилж хийсэн Израилын агаарын цохилтын улмаас 492 хүн амь үрэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Талууд өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн Газын зурвас дайнаас хойш мөргөлдөөнтэй байгаа юм.

Тодруулбал Хезболла бүлэглэл Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Энэ талаар Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетьянаху бичлэгээр дамжуулан Ливаны иргэдэд “Энэ дайн бол та бүхэнтэй биш, Хезболлатай хийж буй дайн. Маш удаан хугацааны турш энэ бүлэглэл та бүгдийг бамбай болгон ашигласан” гэжээ.

Дайралтын улмаас Ливанд 1645 хүн бэртсэн тухай мөн мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн 58 нь эмэгтэй, 35 нь хүүхэд байжээ.

Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Хезболла бүлэглэл Хамасыг дэмжиж Израилын нутаг дэвсгэрт пуужин харваж байсан.

Сүүлийн үед Израилын арми цэргийн хүчээ Ливаны хил орчимд төвлөрүүлж Хезболла бүлэглэлийг онилж буй.

Эх сурвалж: Reuters


URL: