Путин дэлхийд хоёрт орох арми бүрдүүлж, 1.5 сая цэрэгтэй болох зарлиг гаргав

322897-17092024-1726560436-1508569113-5ZXTDY4WH5N4XI2YYJBCQZVZPYОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин армийнхаа цэргийн тоог 180 мянгаар нэмэгдүүлж, 1.5 саяд хүргэх зарлиг гаргажээ.

Кремлиэс өгсөн мэдээлэлд Ерөнхийлөгч Путин даваа гарагт дээрх зарлигт гарын үсэг зурсан бөгөөд энэ шийдвэр нь арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм байна.

Ингэснээр ОХУ БНХАУ-ын дараа орох хамгийн том армитай улс болж байгаа юм. Путин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн ижил тушаал гаргаж байв.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр дайн эхэлснээс хойш армийн цэргийн тоог нэмэгдүүлж буй гурав дахь тохиолдол энэ болж байгаа аж.

2022 онд Орос-Украины дайн эхэлснээс хойш Путин армийнхаа цэргийн тоог 137 болон 170 мянгаар тус тус нэмэгдүүлэх шийдвэрийг хоёр удаа гаргасан юм.

Өнгөрсөн сараас эхлэн Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Курск мужид нэвтэрч, 1000 гаруй км нутаг дэвсгэрийг нь хяналтдаа авсан.

Оросын арми сөрөг довтолгоог эхлүүлсэн бөгөөд Украины хяналтад орсон 12 тосгоноо эргүүлэн авсан хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters


URL: