Европын орнуудад үерийн гамшиг нүүрлээд байна

322852-16092024-1726465076-1159142577-w980-p16x9-2024-09-15T084728Z_1346357006_RC2V0AAEY1FR_RTRMADP_3_EUROPE-WEATHER-CENTRALEUROPE-FLOODSӨнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хэд, хэдэн хотуудад “Борис” нэртэй нам даралтын агаарын урсгал Австриас Румын руу чиглэн 500мм хур тунадас орсноор Чех, Польш зэрэг улс орнуудад сүүлийн 30 жил ороогүй аадар бороо орж, үер буужээ.

Үерийн улмаас Польш улсын баруун бүсэд орших Клодзко мужид найман хүн амь насаа алдаж, 1600 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол Чех улсад 10 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж байна.

Түүнчлэн Польш улсын түүхэн хотод их хэмжээний үерийн улмаас гүүр нурсан. Унгар улсын Будапешт хотын Дунай мөрний усны түвшин энэ долоо хоногийн сүүлээр 8.5 метр давах төлөвтэй байгаа тул  бэлтгэл, бэлэн байдлаа чангатгаж эхэлжээ.

Эх сурвалж: ОБЕГ


URL: