Д.Трампын амь насыг хөнөөх гэсэн оролдлого ДАХИН гарчээ

gzr9o

Өнгөрсөн ням гарагт  Дональд Трампын Флорида дахь гольфийн талбайд  ”буун дуу” гарч, түүнийг  амь насыг хөнөөхийг завдсан хэрэг дахин гарчээ.

Тодруулбал, Трампыг  гольф тоглож байх үед нь ойролцоох газарт нууц нэгэн эр гал нээжээ.

Тэгвэл тус хэргийн сэжигтэн нь 2016 онд Трампын төлөө саналаа өгсөн 58 настай Райан Уэсли Роут бөгөөд  түүнийг цагдаа нар баривчилжээ. Түүний хувьд өмнө нь хууль зөрчиж байжээ.

Тэр өмнө нь “Трамп тэдний төлөө хэзээ ч юу ч хийхгүй” хэмээн бичиж байжээ.


URL: