Энэтхэгт сармагчны цэцгийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

832082_23175201Энэтхэгт сармагчны цэцгийн анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Өвчтөн саяхан Африкт аялаад иржээ. Яамны мэдэгдэлд дурдсанаар залуу эрэгтэйг эмнэлэгт тусгаарлан эмчилж буй бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Мөн магадлалтай эх үүсвэрийг олж тогтоох, улс доторх нөлөөллийг үнэлэх зэрэг ажлууд үргэлжилж байна.

Өвчтөнд сармагчны цэцгийн чухам ямар омгийн вирус илэрснийг Эрүүл мэндийн яам тодорхой мэдээлээгүй. Гэхдээ тестээр шалгахад халдвар авсан нь нотлогджээ.

“Clade 1b” омгийн вирус нь ердийн нөхцөлд амархан тархдаг тул дэлхий даяар түгшүүр төрүүлээд буй. Энэтхэгт 2022-2024 оны гуравдугаар сарын хугацаанд хуучин омог буюу “Clade 2″ вирусээр халдварласан 30 тохиолдол бүртгэгдэж байсан.

Сармагчны цэцэг гэх энэ өвчний вирус 1958 онд Дани улсад анх сармагчнаас илэрч байв. Харин хүнээс 1970 онд анх илэрсэн. Энэ нь өвчилсөн амьтнаас хүнд, хүнээс хүнд халддаг. Шинж тэмдгийн хувьд томуу төст шинж тэмдэг илрэх ба идээт гэмтэл үүсгэнэ. Ихэвчлэн хөнгөн шинж тэмдэг илрэх ч ховор тохиолдолд үхэлд хүргэж болдог.

Сармагчны цэцэг буюу “monkeypox” гэсэн нэршлийг нь ДЭМБ өнгөрсөн жил “mpox” болгож өөрчилсөн. Учир нь сармагчны цэцэг гэх нэршил нь амьтныг ялгаварлан гадуурхаж байгаатай адил гэж үзсэн юм. Өнгөрсөн сард ДЭМБ өвчний дэгдэлттэй холбоотойгоор онц байдал зарласан боловч тухайн вирусийг дараагийн Covid-19 гэх хувилбарыг үгүйсгэж буй.

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад энэ он гарсаар сармагчны цэцгийн 17500 тохиолдол бүртгэгдэж, 629 хүн нас баржээ. Тус улсад “clade 1b”, “clade 1a” омгууд аль аль нь идэвхтэй байна. Ардчилсан Конго улсын дараа Пакистан, Филиппин, Тайланд, Швед улсуудад тохиолдол бүртгэгдсэн.

Эх сурвалж: AL JAZEERA


URL: