ХҮН нам хотыг дангаараа засаглах хүсэлтэй
Хүн Намын Нийслэлийн бүтцийг удирдаж байгаа лидер Э.Золзаяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ амбицаа маш тодорхой тайлбарласан байна. Харин олон нийтийн дунд Хүн намыг МАН-ын халаасны нам гэсэн ойлголт хүчтэй хэвээрээ байгаа. Энэ ойлголт нь тус намын даргын үг үйлдлээр илэрдэг гэж тайлбарлах хэсэг ч бий. Ямартай ч Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөл” нэртэй бодлого, судалгааны хүрээлэнд харьяалагддаг залуусаараа “нүүр” хийж сонгуульд оролцохоо зарлаад байгаа ХҮН намын нийслэлийн бүтцийг удирдаж байгаа лидер Э.Золзаяагийн хувьд сонгуулийн ажлаа тун зоримог дуугарч эхлүүллээ.
URL: