Машины үнэ буурчээ
Онцгой албан татварын хуулинд өөрчлөлт орж гаалиар орж ирэх машинуудын татвар нэмэгдсэн билээ. Ингэснээр хуучин машин хилээр нэвтрэх боломжгүй болсон. Үүнтэй харьцуулахад өмнөх саруудтай харьцуулахад машины үнэ 300-800 мянган төгрөөр буурсан байна. Тухайлбал, “Nissan terrano” 2004 оны дизель хөдөлгүүртэй нь 16 саяас 15,5 сая, “Pajero” 22 сая “Toyota 4wd” 16 сая, дизель хөдөлгүүртэй “Land 100″ 43 сая, “Range rover” 45 сая төгрөгийн үнэтэй байна.
Мөн “X trail” 16 сая, “Honda CRV” 16.5 “Теаnа” 13,5 сая, “Kluger” 20 сая, “Mark 2″ 10,5 сая “Carina” есөн сая, “Terrano” 16 сая, “Pruis” 6.5 сая “Toyota” 7 сая, “Honda Civic” 15 сая, “Honda Fit” 6.5 сая төгрөгийн үнэтэй байна. Харин спорт загварын машинууд 21-22 сая төгрөгийн үнэтэй байна. Сонирхуулахад “Да хүрээ” зах дээр хамгийн эрэлттэй байгаа машин нь “Prius” бөгөөд хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуун хоёуланг нь хэрэглэдгээрээ ийнхүү эрэлттэй байгаа аж.
Тухайлбал, 2005 онд үйлдвэрлэгдсэн Toyota үйлдвэрийн “Pruis-20″ маркийн машиныг 11 саяын үнэтэй байна.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: