Барьцааны 6 хүн амиа алдсантай холбогдуулан Израилд жагсаал болж байна

258f0570-68a4-11ef-b970-9f202720b57aГазын зурваст барьцаанд байсан зургаан хүний цогцсыг Израилын цэргүүд илрүүлсний дараа Израилд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөөд байна. Израилын армийн мэдээллээр, цогцсуудыг Рафах бүс дэх газар доорх хонгилд өнгөрсөн бямба гарагт илрүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Израилын үйлдвэрчний эвлэлийн “Гистадрут” холбоо даваа гарагт бүх нийтийн ажил хаялт зохион байгуулж байна. Жагсагчид Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Хамас хөдөлгөөний барьцаанд байгаа хүмүүсийг суллахын тулд хангалттай арга хэмжээ авахгүй байна хэмээн буруутгажээ. Энхийн гэрээ байгуулах үйл явц удааширч байгаагаас барьцааны олон хүн амиа алдаж байна гэж мэдэгдэлд онцолсон байна. Үүний хариуд Биньямин Нетаньяху гэрээ байгуулахаар зорьж байгаа ч барьцааны хүмүүсийн амийг нөхөөж байгаа этгээдүүд хэлэлцээр байгуулахыг хүсэхгүй байна хэмээн мэдэгджээ. Газын зурваст хэдэн хүн барьцаанд үлдээд байгаа нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Хамас хөдөлгөөн Израилын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхдээ 1200 хүнийг хөнөөж, 250 гаруй хүнийг барьцаанд авсан юм.


URL: