Шаншан хар салхины улмаас Японд 490 мянган өрх цахилгаангүй болжээ

a6c5073c8b66763e4c83e9e049a54e677205a465Японы нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй Шаншан хар салхины улмаас Кюсюгийн цахилгаан эрчим хүчний компанийн хэвийн үйл ажиллагаа алдагджээ. Өнөөдөр өглөө 9 цагийн байдлаар Кагошима мужид 218 800 өрх, Миязакид 15 310, харин Кумамото мужийн 8 800 өрх цахилгаангүй болсон байна. Түүнчлэн Фүкүока, Сага, Ойта, Нагасаки мужуудын нийт 251 960 орчим өрхөд эрчим хүч түгээх боломжгүй болжээ. Гэмтлийг засварлах хугацааг хараахан тодорхойлох боломжгүй байгаа гэв.

Миязаки хотын захиргааны мэдээлснээр, 28-ны үдээс хойш эхэлсэн хар шуурганы улмаас 122 барилга эвдэрсэн байна. Хүний ​​амь нас эрсдээгүй ч 25 хүн бэртжээ.

Шаншан хар салхи дайран өнгөрч буй Кагошима, Миязаки мужууд болон бусад бүс нутагт хүчтэй аадар бороо бууж цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн тул Японы цаг уурын агентлаг иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулаа.


URL: