Шөнийн цагаар дрифт хийвэл машиныг журамлана!

07cc005a1341515beb1654e2e2da2b0c_x3Нийслэлд шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зориулалтын бус автомашины яндантай дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчил ихээр гарч буй. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас тодорхой байршлуудад  алба хаагчид хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна.

Зориулалтын бус яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулах аж.

Зөрчлийн тухай хуулиар 22:00 цагаас хойш олон нийтийн газарт иргэдийн тайван байдлыг алдагдуулах нь хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Тиймээс цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна гэдгийг ТЦА-наас мэдэгджээ.

Мөн орон нутгийн замд хурдаа тохируулж явахгүйгээс осол олон гарч байгаа тул сонор сэрэмжтэй, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллах.


URL: