Монголын баг олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнээс аваргын цом хүртэв

IMG_1206-810x500Олон улсын сагсан бөмбөгийн оюутны “ДЭЛХИЙН ЦОМ 36-дугаар тэмцээн энэ сард БНХАУ-ын Жиси хотод боллоо. Тус тэмцээнд Монгол Улсын Этүгэн Ирвэсүүд клубийн эрэгтэй нэгдүгээр шигшээ “Омни Этүгэн Ирвэсүүд” баг улсаа төлөөлөн оролцсон бөгөөд тус тэмцээнд олон улсын нийт 10 гаран шигшээ баг оролцсон байна.

Наймдугаар сарын 21-ний өдөр болсон аваргын төлөөх тоглолт манай улсын тамирчид БНХАУ-н Бээжин хотын Биеийн Тамирын их сургуулийн шигшээ багтай тунаж үлдсэн бөгөөд 69:43 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авснаар аваргын цомын эзэд болжээ. Тэмцээний дэд болон гутгаар байруудад Хятадын Бээжин хотын биеийн тамирын их сургууль болон ХУА ДОНГ их сургуулийн багууд тус тус шалгарсан байна.

Тоглолтын турш Э. Тулга, Б. Энх-Амар\ багийн ахлагч\, З.Нямцогт нар тус тус 20-с дээш оноо авч, амжилт үзүүлсэн байна. Мөн багийн бусад гишүүдийн маш сайн хамгаалалт болон самбарт давамгайлах чадварыг онцолж байна.

“Омни Этүгэн Ирвэсүүд” багийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Омни Капитал ББСБ” ажиллаж байгаа бөгөөд ерөнхий дасгалжуулагчаар  Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Этүгэн Ирвэсүүд Клубийн гүйцэтгэх захирал  О. Баярцогт ажиллаж байна.

Багийн өнгөрсөн оны амжилтуудаас дурдвал:

  1. Оюутны лигт 23 тоглолт
  2. Зуны лигт 12 тоглолт
  3. Насанд хүрэгчдийн УАШТ-д 10 тоглолт хийж дээрх гурван тэмцээний нийт 45 тоглолтод нэг ч хожигдолгүй буюу 45 удаагийн ялалтаар тус тус Аваргаар шалгарсан томоохон амжилтыг үзүүлжээ.

URL: