УИХ-ын гишүүн М. Нарантуяа-Нарад сануулах арга хэмжээ авчээ

qmbkmOpPICUxrbgiWM7Z-smallУИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара 2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээгээр өөрийн цахим хаягаар шууд дамжуулалт хийж, бараа сурталчилсан. УИХ-ын гишүүн болсноос хойш уг үйлдлээ удаа дараа давтсан. Мөн албан болон хувийн ажлаар гадаадад явах зөвшөөрөл УИХ-ын даргаас  аваагүй, чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй зэрэг үндэслэлээр ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзсэн. Тиймээс УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороог энэ талаар авч хэлэлцэж, арга хэмжээ авахыг УИХ-ын Тамгын газраас, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт ёс зүйн дүрмийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон юм. Тэгвэл УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны /2024.08.20/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М. Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг хэлэлцсэн байна.  Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзжээ. Улмаар, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сануулах арга хэмжээ авахаар болсон байна.


URL: