Японд сармагчны цэцгийн эсрэг нэгдүгээр түвшний сэрэмжлүүлэг зарлав
Японд нэгдүгээр түвшний сэрэмжлүүлэг зарлав
Японы засгийн газар Пүрэв гаригт сармагчны цэцэг өвчний эсрэг нэгдүгээр түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Тус сэрэмжлүүлгийн хүрээнд Африкийн долоон улс руу аялаж буй, эсвэл тэнд оршин суугаа иргэдийг болгоомжлохыг сануулж байна. Эдгээр долоон улс нь Бүгд найрамдах ардчилсан Конго, Бурунди, Кени, Руанда, Уганда, Бүгд найрамдах Конго, Төв Африк юм.
Японд сэрэмжлүүлгийн дөрвөн түвшин байдаг. Нэгдүгээр түвшин нь хамгийн бага зэрэглэлийн сэрэмжүүлэг юм.
Эх сурвалж: NHK
Африкаас өөр тивд сармагчны цэцгийн анхны тохиолдол бүртгэгдэв
Африк тивд сармагчны цэцэг өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Лхагва гаригт олон улсын түвшинд сэрэмжлүүлэг өгсөн билээ. Мөн бусад оронд сармагчны цэцэг өвчин тархахаас сэргийлэн эрүүл мэндийн онц байдал зарласан.
Ийнхүү дэлхий дахинд онц байдал зарлахтай зэрэгцээд Африкаас өөр тивд буюу Европт сармагчны цэцгийн анхны тохиолдол бүртгэгдэв. Шведэд сармагчны цэцэг өвчний хүнд хэлбэрийн тохиолдол батлагдсаныг тус улсын эрүүл мэндийн салбарын эрх баригчид мэдэгдлээ. Тэдний Пүрэв гаригт мэдээлснээр халдвар авсан хүн Африк тивд зорчоод эргэж ирсэн аж. Өвчтөнг одоогоор тусгаарлан эмчилж байна.
Сармагчны цэцэг өвчин нь халуурах, туурах гэх мэт шинж тэмдэгтэй. 2022 онд Европ, АНУ зэрэг газарт олон тооны тохиолдол бүртгэгдэж байжээ. Тухайн үед ДЭМБ мөн онц байдал зарласан ч жил хүрэхгүй хугацааны дараа анхааруулгаа цуцласан юм. Энэ удаагийн дэгдэлт өмнөх тохиолдлоос илүү ноцтой байгааг анхааруулж байна.
Халдварын тархалт Африкийн Бүгд найрамдах ардчилсан Конго улсад илүү олон байгааг ДЭМБ анхааруулсан юм. Тодруулбал, Конго улсад сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо өнгөрсөн оноос 14 мянгаар илүү бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлын 524 нь харамсалтайгаар нас баржээ.
Эх сурвалж: NHK
URL: