ОХУ-д автобус жолоодох хүнгүй болжээ

image-de965110-cf77-4220-bbc1-72d303805b73ОХУ-д автобус жолоодох хүнгүй болж, Оросын тээврийн салбарт ажиллах хүчний хомсдол нүүрлээд байгаа ажээ.
Төрийн өмчит компанийн сарын дундаж цалин 100 мянган рубль (1,163 доллар) байдаг бол хувийн хэвшлийнхний цалин бага байдаг аж. Баруун өмнөд Сибирийн Новокузнецк хотын “Питеравто” автобусны компани 210 автобустай ч жолоочийн хомсдлоос болж ердөө 153 нь л үйлчилгээнд явж байгаа аж.
ОХУ-ын 30-аас доошгүй бүс нутагт тээврийн ажилчдын хомсдол үүсэж, уг салбарт ажиллах хүчний хомсдол  20-25 хувь байгаа бол зарим бүс нутагт 50 хувь хүртэл өсөөд байгаа аж. Бүс нутгийн оршин суугчдын нэн чухал үйлчилгээ болох автобуснууд удаж ирэх, цаашлаад ирэхгүй байх тохиолдол нэмэгдсээр байгаа аж. “Новая газета” сонины саяхны судалгаагаар Орос 2022 оны хоёрдугаар сард халдлага үйлдсэнээс хойш 1.7 сая ажилчдаа буюу тус улсын ажиллах хүчний 2.2 орчим хувийг алдсан болохыг тогтоожээ.
Өнгөрсөн тавдугаар сард Санкт-Петербург хотод автобус Мойка гол руу унаж, хэд хэдэн зорчигч амиа алдсан. Хожим нь мөрдөн байцаалтын явцад ядарсан цагаач жолооч ээлжгүй ажилласнаас болсон нь тогтоогдсон.  Дэлхийн II дайны үеийнх шиг хомсдлыг арилгахын тулд бүс нутгийн эрх баригчид эрчүүдийн хийдэг уламжлалт ажилд эмэгтэйчүүдийг элсүүлэхийг оролдож эхэлжээ.
Эх сурвалж: Intellinews

URL: