Японы Ерөнхий сайд Ф.Кишидагийн Монгол Улсад хийх айлчлал цуцлагдлаа
Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида энэ сарын 9-12-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан, Монгол Улсад тус тус хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлалаа цуцалсан болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Япон Улсын Миязаки мужид энэ сарын 8-нд газар хөдөлсний улмаас илүү өргөн хүрээг хамарсан хүчтэй газар хөдлөлт болох магадлал нэмэгдсэн байна. Энэ тухай тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг гаргаад буй аж.
URL: