УИХ-ын гишүүн М.Нарантуяа гишүүний давуу эрхээ ашиглаж төлбөртэй “live“ хийж байна хэмээн шүүмжлэлд өртөв

w627pУИХ-ын гишүүн М.Нарантуяаг өөрийн гишүүний давуу эрхийг давхар ашиглан төлбөртэй лайв хийж, захиалгат бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна хэмээн сүүлийн өдрүүдэдэ цахим орчинд шүүмжлэлд өртөөд буй.

Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн аливаа ашиг сонирхлоос ангид байх ёстой байтал өөрийн нэр төр, давуу эрхээ ашиглан онлайн худалдаа, сурталчилгаа хийж байгаа нь зохимжгүй, ёс зүйгүй хэмээн шүүмжлээд буй. Түүнийг УИХ-ын гишүүний үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхийг иргэд хүсчээ.


URL: