Хятад дахь миний сайхан учрал
Хэдхэн хоногийн өмнө Хятадад суралцаж буй гадаад оюутнуудад зориулсан 2024 оны “Хятад дахь миний сайхан учрал” цуврал арга хэмжээний нээлтийн ёслол Бээжинд болов. Уулзалтаар БНХАУ-д суралцаж буй гадаад оюутнуудын төлөөлөл Хятадад сурч, амьдарч байсан туршлагаасаа хуваалцан, Хятад улс, Хятадын соёлыг хайрладаг тухайгаа ярьсан юм.
Хувь тавилангийн үр
Хятадын Жэжян их сургуульд сурч байгаа Малайзын оюутан Фү Жыин:
- Бичсэн нийтлэл маань шагнал хүртэж байгааг мэдээд баяр хөөрөөр бялхсан. Нийтлэлдээ гүн уулсын дунд амьдардаг Мяо үндэсний тосгон ядуурлаас ангижирч, хэрхэн баяжсан тухай өгүүлсэн юм. Гэр бүлийн бүх талын дэмжлэгээс гадна би Хятадад сурч, гэр бүлийнхээ ачааг багасгахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Мяочуудын хувьд би тэдний тэсвэр тэвчээрийг олж харсан.
Баруун Хойд Политехникийн Их Сургуулийн Армен оюутан Эрик “Яруу найргийн Хятад” бүтээлийнхээ тухай хуваалцсан юм. Тэрээр:
- Би Хятадын эртний яруу найрагт дуртай. Миний хувьд няцаашгүй сэтгэл татам, эртний яруу найргийг Хятадын эрч хүчтэй хөгжилтэй холбож, Хятадын эртний яруу найргийн баялаг, сэтгэл татам байдлыг илүү сайн харуулахыг хичээдэг гэж хэллээ.
Эрик эртний хятад яруу найргийг сурна гэдэг гайхалтай зүйл гэж үзэж байгаа хэдий ч бүтээх явцад бага зэрэг “тархи шатааж” байсан ч анхны оролдлогоороо сайн үр дүнд хүрсэн нь түүнийг маш их баярлуулжээ.
Эрик:
- Оюутны төлөөлөгчийн хувьд би тайзан дээр гарч уран уншлага уншихдаа сандарч, догдолж байсан. Аз болоход би илтгэлээ амжилттай дуусгалаа. Хятад хэл сурахад олон бэрхшээл тулгарах болно. Намайг бага байхад эцэг, эх маань Хятадад байнга ирдэг байсан. Тэдний нөлөөгөөр би бага багаар хятад хэл сонирхож эхэлсэн. Хятад хэлний түвшингээ дээшлүүлэхийн тулд аав, ээж хоёр хатуу чанга хятад багшаар надад хичээл оруулсан. Багш гэрийн даалгавар их өгч байлаа. Өдөр бүр хэцүү байсан ч би эцэст нь хятад хэлийг сайн эзэмшиж чадсан юм.
”Хятад улс бол миний гэр”
Зүүн Хойд Багшийн Их Сургуулийн докторант Шяа Шюань нь Оросоос ирсэн бөгөөд Хятадад арав орчим жил суралцаж байна. Тэрээр энэхүү суралцсан үеэ сэтгэл догдлон дурсаж:
- Би Хятадад ирснээс хойших 10 жилийн хугацаандаа Хятадыг мэдэхгүй харийн хүн байсан бол Хятадын соёлыг ойлгодог хятад мэргэжилтэн боллоо. Зүүн Хойд Багшийн Их Сургууль намайг эрдмийн их далайд умбуулж, Хятад улс миний гэр орон болсон гэж ярилаа.
Өнгөрсөн зургаадугаар сард Хятадын Боловсролын Яамны Гадаадад Суралцах Үйлчилгээний Төвөөс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон улсын оюутнуудад Гүйжөү мужийн хөдөө тосгоны соёл, технологийн хөгжлийн талаар гүнзгий ойлголттой болох боломжийг олгох тусгай арга хэмжээ зохион байгуулсан юм.
Шяа Шюань:
- Гүйжөү мужийн аялал Хятадын технологийн хөгжлийг мэдрээд зогсохгүй Гүйжөүгийн өвөрмөц соёлын сэтгэл татам байдлыг гүн гүнзгий мэдрэх боломж олгосон. Энэ үйл явдал нь бидний алсын харааг тэлж, өнгөлөг, олон янзын ертөнцийг үзэх боломж олгосон юм. Шяа Шюань Гүйжөүд аялахдаа Хятад, гадаадын олон найз нөхөдтэйгөө уулзаад зогсохгүй, Гүйжөү хотын хөгжлийн ололт амжилттай танилцан, Хятадын ирээдүйн хөгжилд итгэл найдвар тавьж байгааг гүнээ мэдэрч, харсан зүйлээ олон хүнтэй хуваалцана гэж найдаж байна.
Тэрээр арван жилийн өмнө өөрийгөө өнөөдөр ямар байгааг төсөөлж чадахгүй байсан гэдгээ хэлсэн юм.
- Хятад бол миний хоёр дахь төрөлх нутаг. Би Хятадын хөгжил цэцэглэлт, хөгжлийн гэрч болсон. Би Хятадад хоёр дахь арван жилээ тэсэн ядан хүлээж байна гэж сэтгэлээ илэрхийллээ.
Вьетнамын иргэн Ян Фанцао өдгөө Хятадын Газар Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуульд /Ухань/ олон улсын худалдааны чиглэлээр суралцаж байгаа бөгөөд Хятадыг хайрлах хайр нь үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Хятадад суралцахаасаа өмнө Хятадад 20 гаруй удаа ирж байжээ. Тэрээр:
- Ээж маань Хятад, Вьетнамын хооронд олон улсын худалдаа эрхэлдэг байсан. Намайг бага байхад Хятад руу байнга дагуулж явдаг байлаа. Энэ нь намайг багаасаа Хятадын соёлыг сайн мэддэг болгосон. Тэр цагаас хойш би Хятадад ирж, Хятадын соёлын өвийг судлахаар шийдсэн гэж сонирхууллаа.
2022 оны зуны амралтаар Ян Фанцао Вьетнам дахь салхины эрчим хүчний төсөлд дадлага хийсэн байна. Энэхүү төсөл нь Вьетнамд цэвэр эрчим хүчний хөгжлийг дэмжих, орон нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой юм. Тэрээр:
- Би энэ төсөлд биечлэн оролцож, Хятад, Вьетнамын инженер техникийн ажилтнууд зураг төслөөс эхлээд барилга угсралтын ажил хүртэл янз бүрийн сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахын тулд нягт хамтран ажиллаж байгааг харах үед тэдний урам зориг надад гүн нөлөөлсөн гэж хэллээ.
Соёлын солилцооны элч
Хятадад сурч, Хятадыг ойлгох нь Хятад дахь олон улсын оюутнуудын хувьд нийтлэг юм. Тэдний зарим нь Хятад орныг тойрон аялж, зарим нь сургуулийн үйл ажиллагаанд оролцон Хятадын тухай ойлголтоо гүнзгийрүүлж, зарим нь бодит үйл ажиллагаанд оролцон Хятадын хөгжлийг мэдэрсэн.
Ян Фанцао гадаадад хэдэн жил суралцахдаа Хятадын олон газраар аялсан. Тэрээр:
- Жэжянгийн Ханжөү хотод би Шихү нуурын үзэсгэлэнт байгалийг биширч, Лижян, Шангри-Лагаас Хятадын соёлын өвийг мэдрэн, нууцлаг эртний хотын хэв маягт их татагдсан билээ. Ганьсү мужийн Могао ангалын урлагт нүд унасан. Хэнань дахь баялаг түүхийн дурсгалууд болон Хэнань дуурийн үзүүлбэрүүд, Шанхай дахь Хятадын түүх, соёлын талаар илүү гүнзгий ойлголттой болсон. Олон янзын соёлын мөргөлдөөн, нэгдэл нь надад Хятадын нээлттэй байдлыг мэдрүүлсэн. Бээжинд байхдаа би эртний болон орчин үеийн интеграцчлалын гайхамшиг, Цагаан хэрмийн сүр жавхланг гайхаж, Хятадын соёлд гүн дурлахад хүргэсэн гэж ярьж байлаа.
Ян Фанцао:
- Би багш нар болон ангийнхандаа маш их хайртай. Гадаадад сурч байх үед миний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Багш нарын нямбай зохион байгуулсан соёлын солилцооны үйл ажиллагаа нь соёл хоорондын харилцааны ур чадварыг сайжруулаад зогсохгүй надад найз нөхөдтэй болох боломж олгосон. Хичээлийн дараа багш нар, ангийнхан маань ч надад халуун дулаан халамж, тусламж үзүүлсэн. Хятадад би зөвхөн мэдлэг туршлага хуримтлуулаад зогсохгүй гэрийн халуун дулааныг мэдэрсэн.
Сургуулийн амьдралын тухайд Фү Жыин ч мөн адил мэдрэмжтэй байлаа. Тэрээр:
- Сургуульд байхдаа би мэтгэлцээний багт элсэх аз тохиож, багийн цорын ганц гадаад нүүр царай болсон. Багийн найзууд маань надад маш их анхаарал тавьж, хятад хэлийг тэвчээртэйгээр тайлбарлаж, энэ том гэр бүлд илүү гүн нэгдэхэд минь тусалсан гэж ярилаа.
Фү Жыин мөн Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформыг ашиглан Хятадын өнөөгийн байдал, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг ажигладаг. Аливаа улс орныг ойлгохын тулд түүний соёл, ард түмнийг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй гэдгийг тэр мэддэг. Цөхрөлтгүй хичээл зүтгэлийн үр дүнд Фү Жыингийн хятад хэлний мэдлэг хурдацтай сайжирч, хятад хэлээр өөрийн бодлоо чөлөөтэй, үнэн зөв илэрхийлж, хятад найз нөхөдтэйгөө гүнзгий харилцан ярилцаж чаддаг болжээ.
Фү Жыин хэл сурах өвөрмөц чадвартай. Тэрээр хэл сурах нь практик зорилготой байх ёстой гэж үздэг.
- Би соёлын баялаг мэдээлэл агуулсан хятад бичгүүдэд дуртай. Тан гүрний яруу найраг, дууны үг, орчин үеийн яруу найрагт дуртай. Тэд надад бэрхшээл тулгарсан үед тэсвэрлэх зориг, хүч чадал өгсөн юм.
Бодит үйл ажиллагаанд оролцож, Хятадын үзэсгэлэнт байгалиар аялснаар Шяа Шюань асар их мэдлэг эзэмшээд зогсохгүй, жинхэнэ тод Хятад улсыг харсан. Би ирээдүйд соёлын солилцооны сайн элчин болж, хайртай Хятад улсаа илүү олон хүнд харуулна гэж найдаж байна тэрээр ярьж байлаа.
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | ӨМӨС |
URL: