Энэтхэгт сарьсан багваахайнаас гаралтай нипа вирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгджээ

0bfaf65b10bb8236b93c55e3ea103045 (1)Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Керала мужид нипа вирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Керала мужийн эрүүл мэндийн байгууллагаас 14 настай хүү нипа вирусийн улмаас нас барсан тухай мэдээлсэн байна. Мөн Эрүүл мэндийн сайд Веена Жоржийн мэдэгдсэнээр нас барсан хүүтэй ойрын хавьтал болсон 60 гаруй хүнээс шинжилгээ авч байгаа бөгөөд тусгаарлалтад байлгаж байгаа гэнэ.

Нипа вирус нь гахай, сарьсан багваахайнаас гаралтай зоонозын өвчин бөгөөд амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварладаг. ДЭМБ-аас уг вирусийг тахал ч үүсгэх хэмжээний чадвартай гэж тооцон “эмгэг төрүүлэгч” гэж онцолсон байна.

https://ergelt.mn/news/95/single/46101


URL: