Замын хөдөлгөөний соёлд нийтээрээ суралц

45f2b0afd2ab8eb684649a602e0baa1eХүүхдийнхээ сургуулийн ойролцоох гарцан дээр өчигдөр School police хийлээ. Өдрийн хагас зогсохдоо том, жижиггүй замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг, соёлтой, оролцдог, бие биедээ найр тавьдаг болоосой гэж л хамгийн ихээр бодлоо.

Манайхан жолоо барьж байхдаа маш их утсаараа оролддог юм байна. Урдах замаа огт харахгүй оролдож байгаа хүмүүс ч харагдах юм. Дээрээс нь ердөө тав, аравхан секунд зогсоод гарцаар явган зорчигчоо гаргачих тэвчээр байдаггүй. Яг л уралдааны зам дээр дохио хүлээж зогсоо аятай ухас ухасхийж, гарц руу дайрна. Сигналиа хүчтэй дарж уур уцаараа илэрхийлдэг бололтой.

Мөн хүүхдүүдээ гарцан дээр машинаасаа буулгах нь их байна. Энэ нь нөгөө урсгалын машинд мөргүүлэх эрсдэлтэй юм.

Бага насны хүүхдүүддээ ч замын хөдөлгөөний дүрэм, соёлыг эцэг эх, багш нар нь сайтар хэлж, сургамаар санагдав. Бүр болохгүй бол мэргэжлийн хүмүүсээр тусгай цаг гаргаад сургуулиуд сурагчиддаа сургалт оруулсан ч болохгүй зүйлгүй санагдана. Хүүхдүүд зам хөндлөн гэнэт гүйх, гарцан дээр хоорондоо ноцолдох, утсаар тоглох зэрэг үйлдлийг их хийдэг юм байна. Хүүхдүүд явган зорчигч давуу эрхтэй гэж боддог уу, эсвэл School police хийж байгаа хүн байгаа болохоор аюулгүй гэж боддог юм уу бүү мэд.

Харамсалтай нь замын цагдаа биш учраас жолооч нар туг өргөсөн биднийг төдийлөн анхаарч үздэггүй тул осол, эндэгдэл гарахгүй гэх баталгаа алга.


URL: