Чулуун солирын бүтцэд алт, цагаан алт гэх зэрэг үнэт металлууд байхыг үгүйсгэхгүй

Байгальд их бага бодис, амьд организм тоон хэмжээгээрээ урт удаан, уужуу тайван үе улирсан хувьсал хөгжлийн замаар өөрчлөгдөн төрөл арилждаг ерөнхий зүй тогтолтой. Ялангуяа амьд орчинтойгоо уялдаж экосистем үүсгэнэ.

Хэрэв экосистем биомасстайгаа тэнцүүртэй бол тэдгээр дэх амьдралын хэлбэр, хэв маяг өөрчлөгддөггүй. Тухайлбал, элдэв өт, далайн залхаг өөрийн экосистемдээ туйлын сайнаар зохицолдсон байдаг учир тэрээр ямар ч өөрчлөлтгүйгээр хоёр тэрбум жил үргэлжлэн амьдарч чадсан онцлогтой. 400 сая жилийн тэртээ анх үүссэн хадарган загас /акула/ далайн тогтвортой экосистемд мөн л тэр чигээрээ одоо болтол дасан амьдарч чадсан байна. Гэхдээ байгалийн унаган нөхцөл огцом өөрчлөгдөх тохиолдолд амьд организмд, шинэ орчин ахуйд дасан зохицох уу, эсвэл сөнөж устах уу гэдэг асуудал тулгарна.

Амьд организм нэлэнхүйдээ үе үеэр сөнөн устаж байсан учир шалтгаан тэр бүр танигдахгүй, таавар мэт байсаар ирсэн. Амьд ертөнцийн сэлгээ экосистемийн өөрчлөлтөөс хамаардаг болох нь тодорхой. Жишээ нь, үлэг гүрвэл мезозойн эрин дэх урт удаан хувьсал хөгжил, цэцэглэлтийнхээ дараа цэрдийн галвын төгсгөлд сөнөсөн нь илт болсон. Амьтны ертөнц огцом өөрчлөгдсөнөөс болж геологичдод “кайнозой” гэсэн шинэ эринийг тусгаарлан нэрлэх болсон.

Энэ мэтчилэн дэлхий өөрчлөлт, хэлбэлзлийг бий болгоход энерги маш чухал нөлөө үзүүлдэг. Дэлхийд экосистемийг өөрчлөхөд энерги зайлшгүй чухал. Сансар огторгуйн энерги дэлхийгээс зүйрлэшгүй их. Тухайлбал, нарнаас цацардаг энерги манай гарагийн дотоод энергиэс 5000 дахин их ажээ. Тиймээс өнгөрсөн болоод ирээдүйн жинхэнэ сүйрэл сансар огторгуйн үзэгдэлтэй илүү холбоотой юм.

Үндэсний мэдээ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих